Та бүхэндээ Dota ийн баатруудын түүхийг хүргэж байна. Дэлгэрэнгүй орж сонирхоно уу !!!
Bone fietcher Ташуурын энэхүү харвачийн магнайн дээр дүрэлзэж байгаа мөнхийн гал нь түүний үхэл бол энгийн зүйл гэдгийг хэлж байгааа ажээ. Тэрээр гадаад гоо үзэмжиндээ маш их анхаардаг бөгөөд түүнийгээ төгөлдөржүүлэх зорилготой юм. Шаардлагатай үед тэрээр өөрийнхөө хамсаатнуудыг хүртэл устгаж тэднээс урвахад бэлэн байдаг. Фетчер нь салхинаас хурдан гүйдэг байсан чадвараа хадгалсан төдийнгүй энэ чадвараа ашиглан дайснуудаа хоромын төдийл харваж алдаг байна. Мөн түүнчлэн сумаараа дайснуудаа харваж тэднийг шатаадаг юм.
Netherdrake
Харанхуйн эзний гарын шавь хорон муу санаатай нисэгч Вайпер нь хэрцгий бөгөөд хүчлээр нулимадаг юм. Түүний авъяас чадвар нь эртний дайчдыг хүртэл гайхшруулдаг байна. Тэрээр өөрийгөө хараан ингэснээр улам уур хилэнд автан хүчирхэгжиж өөрийн аюулгүй байдлыг үл харгалзан тулаанд ордог юм. Вайперын шүлсний булчирхай нь хортой шүлс ялгаруулдаг бөгөөд энэ шүлс нь дайснуудын мэдрэлд нөлөөлж тэднийг ноцтой гэмтээдэг байна. Энэхүү аймшигт мангастай тулалдахдаа болгоомжлох хэрэгтэй... учир нь түүний хар дүрс нь таны харж чадсан хамгийн сүүлийн дүрс байж болзошгүй.
Doom bringer
Харанхуйн эзэн Саргарасын удирдлаган доор Галан Легионы тамын цэргүүд анх удаа довтолгоо хийхэд тэр дунд Люцифер шилдгийн нэг байжээ. Түүний жинхэнэ эзэн нь өөрийг нь Харанхуйн эзэнд үнэнч байхыг захисан юм байна. Иймд тэрээр эзнийхээ эхэлсэн хэргийг үргэлжлүүлэн Саргарасын талд тулалдаж байгаа юм. Люцифер дайснуудда айдас төрүүлэн шидийн тусламжтайгаар газар дэлхийг галд автуулна. Тэрээр барьцаанд хэнийг ч авдаггүй зөвхөн устгаж үгүй хийхийг л мэднэ. Харин түүнтэй үргэлжлүүлэн зөрүүдлэн тулалдаж байгаа хэнийг ч болов Люцифер тамлан шаналгаж алдаг байна.
Faceless void
Урьд өмнө нь тэрээр хүн байсан гэлцдэг гэвч түүний өмнөх амьдрал нь өөр шиг нь харанхуйгаар дүүрэн юм. Түүнийг ертөнц хоорондын хоосонд орон зайнд унагасан бөгөөд эргэж ирэхдээ тэрээр цаг хугацааг удирдаж чадах чадвартай болжээ. Тэр дайснуудаа хөлдөөхөөс гадна цохиигдохоосоо хэдэн хоромоор цаг хугацааг ухараан цохилтуудаас бултаж чаддаг. Тэрээр богинохон хугацаанд цаг хугацаа болон орон зайг тасдаж дайснууд болон хамсаатнуудаа хөлдөөн өөрөө харин энэ үед чөлөөтэй хөдөлж чаддаг. Хороо цэргүүд дундаас тэрээр хүссэн цэргээ цохих чадвартай бөгөөд энэ үед түүнийг харин хэн ч хараагүй байх явдал гардаг ажээ.
Pugna
Түүнийг хүчээр үхэгсдийн ертөнцөөс ирүүлсэн бөгөөд өөрийн өмнөх амьдралын талаар бага сага зүйлийг тэрээр хааяа эргэн санадаг байна. Pugna нь некромантчуудын чадваруудыг бага зэрэг эзэмшсэн бөгөөд энэхүү эв хавгүй "шуудай яс” нь дайснуудаа хэсэг хугацаанд тамын ертөнцид шилжүүлэн таашаал авдаг төдийгүй тэднийг тэндээсээ ирхэд нь хорон бузар энергээр бууддаг ажээ. Ингэж тамлагдаж үзсэн баатрууд ярихдаа: Oblivion нь яг л амь амьдралыг дотроос нь сорж авч байгаа мэт аймшгтай зовоодог гэлцдэг. Ингэж зовоох нь түүнд богинохон ч болов таашаал, амьдралын амтыг мэдрүүлдэг ажээ.
Faerie dragon
Scourge эсрэг дайтхын тулд sentinel хамсаатнууд хайж байх үедээ орхигдсон газар нутагт маш гоёмсог луунуудыг илрүүлжээ. Эдгээр Гоёмсог Луунуудын хатан хаан Agrace болон эльфууд хооронд үүсээд байсан зөрчил энхийн замаар шийдвэрлэгдэсний дараагаар хатан хаан эльфуудэд туслуулхаар өөрийн зөвлөх Шайбу-г илгээсэн байна. Хэдий тэрээр жижиг биетэй болон ганцаараа тулалдах зантай боловч Шайбу нь дайснуудаа дэлбэрдэг гоёмсог бөмбөлөгүүдээр бууддаг. Мөн өөрийн бодол санааг биежүүлэх чадвартай тэрээр дайснуудаа хүйс тэмтэрч чаддаг байна.
Night stalker
Галан Легион сүйрэхээс өмнө Баланар нь Харанхуйн эзний нэг байсан. Одоо тэрээр өөрийн төлөө амьдраж байгаа бөгөөд өөрийн хамгийн том өстөн дайсан болох Шөний эльфуудийн эсрэг тулалдаж байна. Тэрээр сарны энергээр тэжээгддэг учир шөнийн цагаар илүү хүчтэй байдаг. Мөн Баланар байгалийг захирч чадах бөгөөд өөрийн хүслээр өдрийг шөнө болгох чадвартай юм. Түүний нэрийг зөвхөн дурьдах эсвэл түүнийг дөнгөж харахад айдас төрдөг байна.
Gorgon
Дайснуудаа чулуу болгон хувиргадаг байсан домогт Горгон-ийн нэрээр нэрлэгдсэн Нага гүнж. Хэдий Нага гүнж нь Горгон-ийн энэхүү чадварыг эзэмшээгүй ч гэсэн хамгийн хүчтэй баатар ч бахадмаар чадваруудыг тэрээр эзэмшижээ. Нага гүнж олон жилийн турш нум сумаар харваж хичээллэсний үр дүнд одоо тэрээр нэгэн зэрэг олон сумаар гайхалтай мэргэн харваж чаддаг болсон. Түүний ид шид өөрийг нь биеийн хүчний нөлөөллөс хамгаалах бамбай болдог. Агаар дахь электронуудыг хөдөлгөөнд тодорхой чиглэлд оруулсанаар Нага гүнж цахилгаан гүйдэл үүсгэж чаддаг төдийгүй тэр гүйдэл нь нэг дайснаас нөгөөд шилжин тэднийг гэмтээдэг байна.
Secret warrior
Хар Жад омогийн трольчууд нь аль эрт тэдний өвөг дээдсийн нутаг болох Stranglethorn хөндийгөөс хөөгдсөн. Эдгээр трольчуудыг дайны талбар дээрхи хамгийн зэрлэг үндэстэн гэж олонхи нь үздэг. Тэдний нэг болох Huskar-ийн ааш араншингаас болж ингэж үзэх болжээ. Учир нь Huskar хэдий чинээ их гэмтсэн байна төдий чинээ улам хүчтэй болж дайснуудаа гэмтээдэг байна. Тэрээр дайснууд руугаа галтай жад шиддэг. Huskar нь үхэлээс үл айх бөгөөд өөрийн ард түмнийхээ төлөө Ташуурыг устгахын төлөө амиа хайрлахгүй тулалдана.
Storm spirit
Raijin нь сүнснүүдийн шидийг гарамгай эзэмшсэн мэргэжилтэн бөгөөд аадар борооны үүлний хүчийг хамгийн сайн эзэмшсэн нэгэн. Тэрээр эльфуудийн талд ташуурын эсрэг тулалдаж байгаа. Тэрээр өөрийгөө болон ойр байгаа хамсаатнуудаа аянга дагуу унагаалгүйгээр дамжуулж явуулах чадвартай. Түүний үүрэг нь – өөрийн хамсаатнуудад дайснуудаа ялан дийлэхэд туслах юм.
Alchemist
Razzil нь өндөр чадвартай алхимич эрдэмтэн бөгөөд эльфууд түүний мэдлэг чадварыг Ташуурын эсрэг хэрэглэх химийн шинэ бэлдмэлийг туршихад хэрэглэдэг. Энэ баатар нь өөрийн шинэ бэлдмэлүүдийг үргэлж туршдаг аймшигийн царайтай огор мангасын мөрөн дээр нь суун тулаанд өөрийн биеэр оролцдог байна. Тэрээр ямар ч баатраас дутахааргүй олон авъас хүчтэй юм
Priestess of the moon
Mirana нь эмийн ёсыг баримталдаг төдийгүй Элуна бурханы дээд ламтан бөгөөд дайны харанхуй талбар дээр эльфуудэд гэрэл гэгээ мэт болдог. Тэрээр дайтах үедээ дайснууд рууга онч мэргэнээр сумаа тавихаас гадна хязгааргүй олон оддыг дайснууд дээрээ унагадаг байна. Мөн түүнтэй хамт эльфуудын талд тулалдаж байгаа баатрууд нь дэргэд нь байхдаая дарч цуцахаа умартан илүү шаламгай болдог байна. Мөн хэрэгцээтэй үед тэрээр өөрийгөө болон хамсаатнуудаа бусдын нүднээс далдлах чадвартай юм.
Templar assassin
Домогт Aiur-ын шавь Lanaya нь сэтгэл зүйн тал дээр өндөр мэдлэгтэй бөгөөд стратегийн аллагыг давамгай эзэмшижээ. Түүний хорт хавхнууд болон бусад зальт аргууд нь довтлох үед дайснуудаа илүү гэмтээж, харин өөрийг нь хамгаалах хэрэгсэл болдог. Тэрээр сүүдрээр өөрийгөө нуун далдалж алга болдог бөгөөд хэрэгцээтэй үедээ эргэн гарч ирэн дайснуудаа устгадаг. Тэгэхээр өрсөлдөгчид түүнтэй хэдий чинээ цөөн учирна төдий чинээ тэд илүү удаан амьд явах болно
Twin head dragon
Дэлхийн Модны үндэсэнд олон мянган жил оршиж зөвхөн малтлагын үед олдсон энэ лууны насыг тогтооход түвэгтэй юм. Jakiro нь хоёр толгойтой, урьдчилан тааварлашгүй ааш авиртай, уур омог ихтэй энэ амьтан айдас төрүүлэх нь лавтай. Тэрээр өөрийн хувийн шалтгаанаар эльфуудын талд тулалдах болсон. Jakiro нь нууцлаг шидийн гаралтай учир тэрээр гал болон мөсний хүчний элементүүдтэй маш ойр.
0 Сэтгэгдэл:
Post a Comment